Маргааш буюу 2020.12.04-ний өдрөөс эхлэн нийслэлийн өрх бүрээс тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ авна гэдгийг НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 4-11-ний өдрийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна.