Намиби улс дархан цаазат газруудад нь заануудын тоо толгой нэмэгдсэн, тус улсад ган гачиг нүүрлэсэнтэй холбогдуулан 170 заанаа зарахаар төлөвлөж байна.
Тус улсын Байгаль орчин, ойн аж ахуй, аялал жуулчлалын яамнаас гаргасан дуудлага худалдаанд тус улсын иргэдээс гадна гадаадын хүмүүс ч энэ дуудлага худалдаанд оролцож болно гэж заажээ. Гэхдээ худалдаанд оролцогчид бүгд заанууддаа амьдрах шаардлагатай нөхцөлийг нь бүрдүүлэх боломжтой гэдгээ батлах ёстой юм байна. Бусад улсын иргэдийн хувьд зааныг тухайн улсад оруулж болно гэсэн гаалийн бичгээ үзүүлэх ёстой.
Намиби улс хулгайн антай амжилттай тэмцсэний хүчинд сүүлийн жилүүдэд онгон байгальд идээшдэг заануудын тоо толгой огцом нэмэгджээ. 1995 онд энэ улсад 7500 орчим тоо толгой заан байсан бол 2019 онд 24 мянга болж өссөн аж.
Тоо толгой нь нэмэгдэхийн хэрээр амьтад хэвийн идээшиж байгалийн нөөц хүрэлцээгүй болж, энэ он ган гачиг нүүрлэсэн нь заануудыг хатаж үхэхийн ирмэгт аваачжээ.