Баян-Өлгий аймгийг зорих жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан энэ жилээс гадаад, дотоодын жуулчдаас хог хаягдлын хураамж авхаар болжээ.
Цэнгэл сумын ЗДТГ Аялал жуулчлалын бүс нутагт аялагчдыг хог хаягдлыг зохицуулах журам боловсруулсан байна. Жуулчдын аялал хийдэг гол маршрут нь тус сумын нутаг дэвсгэрт байрлах Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг чиглэдэг аж.
Дээрх журмын дагуу Хог хаягдал их төвлөрсөн болон төвлөрч болзошгүй газруудад хашлага бүхий хогийн сав, монгол, англи, оросоор бичсэн хаяг байрлуулах, хогийг тодорхой зөвшөөрөгдсөн нэгдсэн цэгт цуглуулах, амрахаар ирсэн дотоодын жуулчдын нэг машинаас 10.000, амрагч бүрээс 3000 төгрөг, гадаадын жуулчдыг тээвэрлэж машин бүрээс 12.000, хүн бүрээс 5000 төгрөгийн хураамж авч Байгаль хмгаалах санд төвлөрүүлж захиран зарцуулхаар болсон байна.