Орхон-Уул аймагт орон нутгаас ирж их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын дотуур байранд нэг удаагийн хүнс, тэжээл, ариутгал халдваргүйтгэлийн тусламж үзүүллээ.
Мөн сургууль тус бүрийн захиргаанаас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж байна. Гэсэн ч тэд Улсын онцгой комиссоос чиглэл өгвөл гэр рүүгээ харих саналтай байгаагаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд таван дотуур байранд 122 оюутан, сурагч байна. Хэрэв улсын онцгой комиссоос чиглэл өгвөл орон нутагт нь буцаах бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.
Б.Эрдэнэ