Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа залруулга хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Өчигдрийн мэдээллийн үеэр ташаа мэдээлэл хэлсэндээ хүлцэл өчье. Коронавирусийн халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагч 14 хоног эмчилгээ, үйлчилгээгээ явуулаад тусгаарлагдаж ажиглалт тандалтын 14 хоногт шилждэг. Энэ тоотой андуурагдаж халдвар аваад эмчлэгдэж байгаа 11 хүнийг эдгэрсэн гэж ташаа хэлсэн байна.ХӨСҮТ-ийн 11 эмч, ажилчин эмчлэгдэж байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирч байна” гэлээ.
А.Амбасэлмаа өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр “Эмнэлгийн эмч, ажилчид эхнээсээ эдгэрээд долоон хүн дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Үлдсэн эмч, сувилагчийн эмчилгээ үргэлжилж буй бөгөөд биеийн байдал нь сайн байна” мэдээлж байсан юм.
Л.Баяр