Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 2-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 16,599 хүнд шинжилгээ хийснээс 599 нь хавьтлуудын шинжилгээ байна. Ингээд 7 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 7 тохиолдол нь нийт голомтод илэрсэн байна.
Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 819 боллоо. Дотоодоо гарсан тохиолдол 376 хүн байна.
Үүнээс 365 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 1 шинэ тохиолдол илэрлээ.
-Сэлэнгэ аймгийн голомтод 6 шинэ тохиолдол илэрлээ.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
-Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлаар тусгаарласан 1 хүнээс гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрч, Улаанбаатар хотын голомтын батлагдсан тохиолдол 91 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлаж 6 хүнээс коронавирус илэрч, үүний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс байна. Ингээд энэ голомтын тоо 189 болсон байна.
24 цагийн хугацаанд Дархан-Уул, Дорноговь, Архангай, Говьсүмбэр, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 91 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 189 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 24 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр