Олон улсын авлигатай тэмцэх XIX хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арван хоёрдугаар сарын дөрөвний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хараат бус байдал улс орны авлигын нөхцөл байдалтай хэрхэн холбогдож буй талаар хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцлоо.
Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэхийн тулд сэтгүүл зүйн салбар өөрөө авлигаас ангид байх ёстой. Төлбөртэй мэдээ, далд сурталчилгаа бэлтгэх, түгээх, сэтгүүл зүйн нэр хүнд, итгэл үнэмшлийг урвуулан ашиглах нь авлига мөн. Хараат бус сэтгүүл зүй “хоточ нохой”-н үүргээ гүйцэтгэхийн тулд улс төр, хууль эрх зүй, эдийн засгийн тодорхой урьдчилсан нөхцөл шаардлагатай нь үнэн хэдий ч, салбарт дотроо авлигыг үл тэвчих нь юу юунаас илүү чухал” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн