Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшийг өнөөдрөөс эхлэн нэг шуудайг нь 1875 төгрөгөөр худалдана. Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрээ Ерөнхий сайд өчигдөр танилцуулсан юм.
Нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Харин өнөөдрөөс гэр хорооллын иргэд тал үнээр нь авах боллоо. Энэ нь 1 тонн түлшийг 75000 төгрөгөөр харин 1 шуудай шахмал түлшийг 1875 төгрөгөөр авах боломжтой боллоо.
50 хувийн үнийн хөнгөлөлт зөвхөн иргэдэд хамааралтай бөгөөд ААН-үүдэд үйлчлэхгүй.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, түлш өгсөн байна.
Л.Баяр