Коронавирусийн халдварын шинжилгээний цаг авах бүртгэлийн www.119.mn сайт өндөр ачаалалтай болсноос үүдээд ажиллахгүй болсон тул иргэдэд шинжилгээний хариуг мессежээр илгээхээр болжээ.
Тодруулбал тус сайт руу 106 мянган хүн хандсанаас ачаалал үүсч, шинжилгээний хариу зөрүүтэй гарч, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр өчигдөр тус сайтыг түр хугацаанд засахаар болсон байна.
Тиймээс үүрэн телефоны дөрвөн оператор компанитай хамтраад иргэдийн Covid-19-ийн шинжилгээний хариуг утасны дугаар руу нь мессежээр илгээж эхэлсэн байна. Иргэд шинжилгээний хариу бүхий тухайн мессежийг хадгалж, товчоогоор гарахдаа иргэний үнэмлэхтэйгээ хамт үзүүлэх шаардлагатай гэж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ.
Л.Баяр