Автобусны дугуй хагарч 54 настай зорчигч гэмтжээ

2017-06-13 12:411min0
автобусны дугуй

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн дөрвөн замын уулзвар орчимд автобусны дугуй буудсанаас болж зорчиж явсан нэг иргэн гэмтсэн хэрэг өчигдөр (2017.06.12) гарчээ.

Цагдаагийн байгууллага Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны оршин суугч Б нь Улиастайгаас Дэнжийн-1000 чиглэлийн  Aero city-540 маркийн автобусыг жолоодож явсан бөгөөд  зүүн хойд талын дугуй хагарч буудан  54 настай иргэн У нь гэмтсэн болохыг тогтоосон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй