С.Одонтуяа: Сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямрал гэж үзэж байна. Хөл хорио өнөөдрийг хүртэл үргэлжлэхэд 153.000 ажлын байраа алдаж байна. ААН-үүдээс авсан судалгаагаар 53% нь 1 сар, 31% нь 1-3 сар өөрсдийн нөөц бололцоогоор тэснэ хэмээн хариулсан байна. Иймээс үндэсний үйлдвэрүүдээ ганц удаа тусламж үзүүлье гэдэг нэг сумаар хоёр туулай буудах ваучерийн санаачлагыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл царцсан байгаа эдийн засагт жаахан ч гэсэн эрэлт үүсгэе гэдэг санаа нь чухал байна. Цаашдаа байдал улам бүр хүндэрнэ. Ямаанд 180 тэрбум төгрөг өгдөг ш дээ. Яагаад хүндээ өгч болдоггүй юм. Тэр олон соёлын төв, музейгээ царцаачих.