Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур юм. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ, гудамжинд ер нь бүхий л хүссэн газартаа засч, шинэ жил асуйг тунхагдаг билээ.
Тэгвэл тэргүүн хатагтай Мелания Трамп энэ жилийн чимэглэлээ ” Америк үзэсгэлэнтэй” сэдвийн дор бэлтгэжээ. Улаан, алтлаг мөнгөлөг чимэглэл, цагаан гэрлээр гоёсон төрийн ордны нэг минутын видео бичлэгийг тэрээр өөрийн твиттерт хуваалцжээ.
1961 онд Жаклин Кеннеди Цагаан ордонд байрлуулсан гацуурт чимэглэл өлгөснөөс үүдээд АНУ-ын тэргүүн хатагтай нар ордны Зул сарын чимэглэлийг өөрсдийн биеэр хариуцаж дэглэдэг уламжлал тогтсон түүхтэй.
Л.Баяр