Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар корона вирусийн халдварын тохиолдол 801 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 434 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 4, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 байгаа юм байна.
Биеийн байдал хүнд байгаа зургаан өвчтөний хувьд коронавирусийн халдварын улмаас биеийн байдал нь хүндэрсэн биш архаг суурь өвчин буюу зүрх судас, даралт ихдэс өвчний улмаас хүндэрч байгаа ажээ.
Тодруулбал коронавирус цусыг өтгөрүүлдэг нь эдгээр хүмүүст хүндээр тусаж байгаа юм байна. Чихрийн шижин өвчтэй гурав, цус харвасан саажилттай хүн халдварын улмаас эмчлүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд өвчилсөн хүмүүсийн 30 хувьд нь уушгины хатгаа, уушгинд нэвчдэс үүссэний улмаас эмчлүүлсэн. Сүүлд гурван хүн амьсгалын аппаратанд орсон бөгөөд одоогийн байдлаар уушгины нэвчдэс шимэгдээд сайжирч байгаа гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
Л.Баяр