Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд буюу халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон.
Энэхүү урамшуулалд Онцгой байдлын байгууллагаас аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж байгаа 2800 гаруй алба хаагч хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.