Нийслэл Улаанбаатар хот 2021 онд 1 их наяд 107 тэрбум 656 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 91.4% буюу 1 их наяд 12.8 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 8.6%-ийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Тэгвэл хотын төсөвт тусгасан томоохон хэмжээний тохижилтын ажлуудаас танилцуулъя.
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2022 он хүртэл нийт 13 тэрбум төгрөгийн өртөг бүхий том хэмжээний тохижилт, гэрэлтүүлгийн ажил хийхээр төлөвлөснөөс ирэх онд 2.99 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тусгажээ.
Үүнд:
Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд 500 сая төгрөг зарцуулах нь. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг экс хотын дарга С.Амарсайхан 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулсан бол төсөвт өртгийг 2021 оны төсөлд 3.78 тэрбум төгрөг хэмээн тусгажээ.
Blue Sky зочид буудлын зүүн талын шинээр тохижуулсан цэцэрлэгт хүрээлэнг мөн 419.8 сая төгрөгөөр нэмж тохижуулах юм байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын төсөвт өртөг 519.8 сая төгрөг байна.
Тахилт, Цагдаа толгой орчимд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд 1.9 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөснөөс ирэх онд 500 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь.