2020-11-30 16:271min00

Архангай: “Ковид-19” коронавируст халдварын голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна

128393819_2699968540221045_2679316683626008081_n

“Ковид-19” коронавируст халдвар батлагдсан голомтонд Архангай аймгийн зоонозын өвчин судлалын төв эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн талаар ЗООНОЗ-ын өвчин судлалын төв мэдээлсэн байна.

Архангай аймгийн Батцэнгэл сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудын байсан Дайрбор, Цац, Улаанчулуут багт 2020 оны 11 сарын 29-ны өдөр хувийн байшин, гэр, нүхэн жорлон, ачааны машин, суудлын машин зэрэг нийт 62 объектын 2437 м² талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй