2020-11-30 15:331min00

“Sundog” буюу хуурамч нар, нар чихлэх үзэгдэл

127235506_2803942619852751_1884156727951310929_n

Нар тэнгэрийн хаяатай бараг зэргэлдээ байрлалтай, мөн ажиглагч (хүн) болон мөсөн талстууд бүгд нэг ижил хэвтээ гадаргууд байх үед нарны нэг талд эсвэл хоёр талд цайвар өнгөтэй толбууд ажиглаж буй хүнд харагдана.

Эдгээр цайвар өнгө бүхий толбуудыг “sundogs, mock suns, parhelia” буюу “хуурамч нар”хэмээн нэрлэдэг байна.

Энэхүү өнгө нь нартай хамгийн ойр хэсэгтээ улаавтар харин гадагшаа (нумрал үүсэх тутам) цэнхэрдүү өнгөөр шатлаж харагдана. Нарны гэрэл мөсөн талст дээр хугарал үүсгэж, төрөл бүрийн гэрлийн үзэгдлүүдийг бий болгодогийн нэг жишээ нь энэ юм. Заримдаа дээд мандлын цагаан сэмжин үүл нарны гэрлийн нөлөөгөөр солонго мэт өнгөтөй болж ч харагддаг байна.

Эх сурвалж: Donald Ahrens /Meteorology today/

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй