Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Коронавируст халдвар /COVID-19/-ын үед цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг Нийслэлийн Онцгой байдлын газраас ханган ажиллаж байна.
НОБГ-аас иргэдийн хүнс, эм тариа худалдан авахаас бусад хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 1283 байршилд давхардсан тоогоор нийт 786 алба хаагч явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.