Арваннэгдүгээр сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 9,513 хүнд шинжилгээ хийснээс 24 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 23 тохиолдол нь нийт голомтод илэрсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн орж иржээ. Тодруулбал: Арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолоочийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Улаанбаатарын голомтод нэмж 5 хүнээс илэрсэн. Нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтал болж, тусгаарлагдаж байсан иргэн юм. Үлдсэн дөрөв нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс илэрсэн. Ингээд Улаанбаатар хотын батлагдсан тохиолдол 75 боллоо.
Баянзүрх дүүрэгт 23 тохиолдол 4,10 14 дугаар хороо
Баянгол дүүрэгт 21 тохиолдол 1,2,3,4,6,7,9,10,18 дугаар хороо
Сүхбаатар дүүрэгт 12 тохиолдол 12,13,16,18 дугаар хороо
Сонгино хайрхан дүүрэгт 10 тохиолдол 7,16,19 дугаар хороо
Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол 10,16,21 дугаар хороо
Багануур дүүрэгт 1 тохиолдол 4 дугаар хороо
Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол 19 дугаар хороонд тус бүр бүртгэгдсэн байна.
Л.Баяр