Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 9,513 хүнд шинжилгээ хийснээс 24 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 23 тохиолдол нь нийт голомтод илэрсэн бол нэг тохиолдол нь зөөвөрлөгдөн орж иржээ. Тодруулбал: Арваннэгдүгээр сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолоочийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 341 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 784 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол илэрлээ.
– Зөөвөрлөгдөн орж ирсэн 1 тохиолдол илэрлээ. Энэ нь ТИР машины жолооч.
–Сэлэнгэ аймгийн голомтод 7 шинэ тохиолдол илэрлээ.
-Дархан –Уул аймгийн голомтод 9 шинэ тохиолдол илэрлээ.
Архайнгай аймагт шинээр 2 тохиолдол бүртгэгдсэн байна.
24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Орхон, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 75 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 174 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 22 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт 3 тохиолдол байна.
-Архайнгай аймагт шинээр 2 тохиолдол байна.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
Улаанбаатарын голомтод нэмж 5 хүнээс илэрсэн. Нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтал болж, тусгаарлагдаж байсан иргэн юм. Үлдсэн дөрөв нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн голомтод нэмж 7 хүнээс коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан гурван хүний гэр бүлийн ойрын хавьтлууд юм.
Дархан-Уул аймгийн голомтод шинээр 9 хүнээс коронавирус илэрсэн. Бүгд ойрын хавьтлаас илэрсэн.
Архангай аймагт хоёр тохиолдол батлагдаж, коронавирусийн шинэ голомт бүртгэгдлээ. Батлагдсан тохиолдол нь Улаанбаатар хотын голомтод бүртгэгдсэн иргэнтэй ойрын хавьталд орсон нь тогтоогдсон байна. Сэлэнгэ аймагт ажиллуулж байсан PCR-ын авто лабораторийг Архангай аймаг руу шилжүүлсэн байна.
Л.Баяр