Монголчуудыг 200 жил цементээр хангах бололцоотой “МАК-Евро цемент” үйлдвэр Дорнын говьд сүндэрлэлээ. МАК (Монголын алт) компанийн энэ үйлдвэр Даланжаргалан сумын нутагт өнгөрсөн баасан гаригт ашиглалтанд ороод буй.
Тус үйлдвэр өдөрт дунджаар 3000 тонн, жилдээ нэг сая тонн цементийг зах зээлд нийлүүлж 800 гаруй иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж. Ингэснээр 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагшаа чиглэсэн урсгалыг хаах боломж бүрдэж байгаа төдийгүй Улсын төсөвт 32.5 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэх юм байна. Үйлдвэрийг нийт 330 сая ам.доллараар босгосон аж.