Нийслэлийн онцгой комисс 17 мянган автомашинд QR код олгожээ

2020-11-27 15:49
127119455_717823388839219_9026634824324208895_n_20201125024544

Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар төлөөлөгч Д.Ихбаяр “Бид QR бүхий зөвшөөрөл олгох ажлыг гурав хоногт зохион байгууллаа.

Тусгай чиг үүрэг бүхий буюу хязгаарлалтад ороогүй 13 байгууллагаас гадна Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс, дүүргүүдийн Онцгой комисс гэсэн 16 байгууллагын албан хаагчдад код олгож байна.  Одоогоор нийт 17 мянган машинд зөвшөөрөл олгосон” гэлээ.

Авто замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж байгаа шалтгаан нь QR кодгүй машинуудыг цагдаа нар шалгаж байгаатай холбоотой гэв.