Монгол HD телевизийн шууд нэвтрүүлгээр 333 сая төгрөг, 5500 орчим хүнсний багцын хандив цуглажээ. “Тэвч, итгэ, хүлээ тэгвэл бид ялна!” уриатай энэ нэвтрүүлгийг ХААН банктай хамтран бэлтгэжээ.
“Монголчууд Гэртээ” теле-концерт өчигдөр зохион байгуулж, дэлгэц дээрх QR кодоор хандив цуглуулж, Монголын улаан загалмайн нийгэмлэгт цугласан хандивыг өргөж, коронавирусийн халдварын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Рок попын болон нийтийн дууны олон уран бүтээлч энэ нэвтрүүлэгт оролцон, гэр гэрээсээ ая дуугаа өргөсөн юм.
Нэвтрүүлгийг үзэх бол Монгол HD телевизийн нүүр хуудсанд зочлоорой.