Оном сангийн ТУЗ-ын дарга Физикийн шинжлэх ухааны доктор биофизикч Д.Наранбаатарыг бид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачилж элэгний вирусээр шаналж яваа олон монголчуудад туслах замыг нээсэн гэдгээр нь мэднэ.
Хэдхэн хоногийн өмнө түүний тухай бас нэгэн сайхан мэдээлэл гарсан нь Barimt.com сайтад Сайн мэдээ: Монгол хүн коронавирусийн эсрэг вакцин гаргалаа хэмээх гарчигтай мэдээлэл гарсан юм.
Тэгвэл дээрх мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн Д,Наранбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “Миний бие Оксфордын их сургуулийн САРС-КоВ-2 вирүсийн вакцинд оролцох нь битгий хэл Оксфордын их сургуульд очиж үзээгүй л байна.Энэ мэдээлэлд миний тухай худлаа хэт дѳвийлгѳж бичээд тун удалгүй араас нь Оксфордтой утсаар яриад Наранбаатар гэж хүн байхгүй гэнэ ээ, энэ ёстой луйварчин байна гэдэг мэдээлэл нь хуурамч хаягнуудаас явж эхэлсэн.
Худлаа магтаад, араас нь муулах харлуулалтыг зохион байгуулж буй хүмүүс нь Эрүүл мэндийн яаманд цахим эрүүл мэндийн луйвар гэдэг дэлхийн дунджаас 6 дахин үнэтэй 18 тэрбум тѳгрѳгийн үнэтэй шахаа хийж байгаа Эрүүл мэндийн яамны Бодлого тѳлѳвлѳлтийн газрын дарга Рагчаагийн Оюунханд тэргүүтэй цахим эрүүл мэндийн тендерийн луйварчид.
Оном сангийн баг энэ луйвартай нь тэмцээд олон нийтэд ил болгох үед Batsaihan Dondog (https://www.facebook.com/batsaihan.dondog.1) нэртэй хуурамч хаягаас Мередит Поттс гэдэг Америкийн Аризона мужийн ФАЙР гэж хуучин хувцас тараадаг байсан байгууллагын эмэгтэй 2017 онд Улаанбаатарт ирээд хов базаад ярьж байхад нь нууцаар бичлэг хийж аваад түүнийгээ худлаа орчуулга хийж тавиад цацсан.
Энэ бүгдийг худлаа гэдгийг Мередит Поттс бичгээр батлан хэлээд надаас болон манай багаас мѳн хов базаж байх үедээ нэрийг нь дурдсан компанийн хүмүүсээс бүгдээс нь уучлал гуйсан. Уучлал гуйсан баримт нь энэ байна.
Энэ тендерийн мафи КОВИД-19 цар тахлыг далимдуулж Эрүүл мэндийн яаманд ѳндѳр үнээр тоног тѳхѳѳрѳмж, оношлуур, лабораторийн урвалж бодис шахсан байгааг Д.Наранбаатар доктор Эрүүл мэндийн яамны Лабораторийн мэргэжлийн салбар зѳвлѳлийн хурал дээр ил тод хэлсэн нь ийм увайгүй гүтгэлэг гүжирдлэг хийлгэжээ.
Үүний хамгийн энгийн илрэл нь Эрүүл мэндийн яамны ажилтнууд нь энэ увайгүй гүтгэлэг гүжирдлэгийг зохион байгуулахад оролцож байна. Жишээлбэл: Эрүүл мэндийн яамны ажилтан Т.Энхбаяр энэ гүжир гүтгэлгийг дээд удирдлагынхаа шаардлагаар цахим хуудсандаа тавьсан байна: https://www.facebook.com/enhee.wade
Энэ бузар булхайг бүрэн илчлэх ганцхан арга бий. Энэ нь Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахалтай холбоотой авсан бүх тоног тѳхѳѳрѳмж, оношлуур, лабораторийн урвалж бодис, хамгаалах хувцас хэрэгслийн жагсаалтыг, нийлүүлсэн компани болон үнийн дүнгийн хамт нийтэд ил тавих хэрэгтэй.
Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын худалдан авалтын ШИЛЭН ДАНСЫГ ХѲТЛѲХ ХЭРЭГТЭЙ.
Эрүүл мэндийн яамны тендерийн мафийг болоод Batsaihan Dondog (https://www.facebook.com/batsaihan.dondog.1
), Энхжаргал Нацагдорж (https://www.facebook.com/profile.php?id=100058251842348) зэрэг хуурамч хаягуудын ард байгаа хүмүүсийг шалгуулах хүсэлтийг миний бие хууль хүчний байгууллагуудад гаргаж байна” гэсэн байна.
Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор биофизикч Дашдоржийн Наранбаатар” хэмээсэн байна.
Л.Баяр