Гадаадын иргэн, харьяатын газраас ажиллах горимдоо өөрчлөлт оруулж, иргэдийн санал хүсэлтийг цахимаар хүлээн авч буй.
Энэ удаа тус байгууллага ажиллах цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ. Авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн баталснаа өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ажлын цаг 08.00 цагт эхэлж, 16.30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна. Тиймээс гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх цагийн хуваариар үйлчлүүлэхийг хүслээ.