Улсын хэмжээнд ихэнх нутгаар цас орж, нийт нутгийн 50 хувьд цас бүрхүүл тогтоод байна. Улаанбаатар хотоос баруун аймгийн чиглэлийн автозамд хальтиргаа гулгаа үүсчээ.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бага байна. Гэхдээ шаардлагтай хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, өвс тэжээл тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй явуулж байна.

Улаанбаатар-Мандалговийн чиглэлийн замд хальтиргаа гулгаа үүссэн учир Төв аймгийн автозам засвар, арчлалтын ангиас тус замд давс бодис цацаад байна. Онцгой байдалд тээвэр хийж жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган явахыг ТЦА болон АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсээс анхааруулж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн