Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласан энэхүү түүхэн өдөр эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийгээ үр хүүхдүүдтэйгээ хамт угийн бичгээ хөтөлж, ургийн модоо бүтээж, Монгол түүх соёлоо ярилцаж тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.
Цусаа цэвэр байлгах ёстойн учир
Монгол ёсонд эцгийн удмыг ясан төрөл, эхийн талын удмыг махан төрөл гэж нэрлэнэ.
Ясан төрөлд есөн үеийг, махан төрөлд долоон үеийг ойр гэж үздэг бөгөөд үр хүүхдээ ямар удамтай, хэнтэй гэрлүүлэх вэ гэдэгт тун хатуу дэг баримталдаг байжээ.
Удам угсаагаа мэдэхээ болихын хэрээр ураг төрлийн нэршлийг умартан нагац, авга үеэл хаяал гэж дуудахаасаа илүүтэй ээжийн ах, аавын эгч, ахын хүүхэд гэж ярьж зуршиж байгааг даруй засвал зохино.
Нэг удмын гаралтай (садан төрөл) хүмүүс хоорондоо гэрлэхийг төрөл ойртолт гэнэ. Энэ эмгэг Европын хаадын удмыг хэдэн үеэр өвчлүүлж байсныг “Хаадын өвчин” хэмээн нэрлэдэг байлаа.
Нэг удмын хүмүүс ижил генүүдийг агуулж байх учраас төрөл ойртсон гэрлэлтийн үед уг хүмүүст далд хэлбэрт байсан ижил ген хүүхдэд гомозигот байдалд шилжин өвчин үүсгэж байдаг. Эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо гэрлэхэд удамшлын өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрөх магадлал жирэмслэх тоолонд 6-8% байна.
Мөн энэ тохиолдолд хүүхдийн эндэгдэл их, ой ухааны хомсдол, төрөлхийн хэлгүй, дүлий, харааны гажиг өвчнүүд элбэг. Эдгээр хүүхдүүд том болоод эрүүл хүнтэй сууна гэж бодвол тэднээс төрөх бүх хүүхэд эрүүл байж болох боловч тэд бүгд далд зөөвөрлөгч болно. Энэ далд ген төрөл ойртоогүй үед хэдэн арван жил илрэхгүй явж болдог. Гэвч…
И. Пүрэвдорж
Удамшил (1991 он) номоос
Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу”