Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арваннэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лаборторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 4,176 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 275 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 712 боллоо.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :

–Улаанбаатар хотод 3 шинэ тохиолдол илэрлээ

–Сэлэнгэ аймгийн голомтод 4 шинэ тохиолдол илэрлээ

-Дархан –Уул аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ

Орхон аймгийн голомтод 4 шинэ тохиолдол илэрлээ.

24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 63 байна.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 148 тохиолдол байна.

-Дархан-Уул аймгийн голомт нийт 22 тохиолдол байна.

-Орхон аймгийн голомт 21 тохиолдол байна.

-Дорноговь аймгийн 18 тохиолдол байна.

-Говьсүмбэр аймгийн голомт 3 тохиолдол байна.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн