“Багануур” ХК нь энэ сарын 24-ний байдлаар 1210.4 мян.м3 хөрс хуулж, 337.7 мян.тн нүүрс олборлон борлуулж, нийт уулын цулаар 112.3 хувиар 11 дүгээр сарын төлөвлөгөөгөө эхний 24 хоногт давуулан биелүүлжээ.
Компанийн гамшгаас хамгаалах штабаас гаргасан зааврын дагуу уурхайчид бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жигд хангаж байна.
Ташрамд дурдахад, компанийн байр, уурхайн бүх хэсэг нэгжийн 36000 м2 талбайг “Эйнжил” ХХК-ийнхан ариутган халдваргүйжүүлэв.
Тухайлбал, орой бүр автобуснуудыг халдваргүйжүүлж, хэсгүүдийн үйлчлэгч нар ариутгалыг ээлж солих бүрт буюу хоёр цаг тутамд хийж, олон хүний гар хүрч болох зүйлсийг зориулалтын уусмалаар ариутгаж байна.