Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатарт 433 иргэнийг авчирсан талаарх мэдээллийг өглөө.
Тодруулбал, “Өчигдөр орой ЗТХЯ, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, НОК, Нийслэлийн шуурхай штаб, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага хамтран, самар түүсэн иргэдийг төмөр замаар Улаанбаатар хот руу Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 433 иргэнийг татан авчрах ажлыг зохион байгууллаа гэлээ.
Дээрх иргэдийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас PCR шинжилгээнд хамруулж өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь хүргэж өгөх ажлыг зохион байгуулж ажилласан байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу гартал гэрийн дэглэм сахиулж, хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Л.Баяр