ЭХЭМҮТ-д 32 хүүхэд шинээр мэндэлжээ

2020-11-25 11:28
2020_07_30_040104154800

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна.
(2020.11.25-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2036 дуудлага ирснээс 600 нь яаралтай тусламж, 1313 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 32 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 131 мэс засал хийгдснээс яаралтай 44, төлөвлөгөөт 87 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 139 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!