Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арваннэгдүгээр сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3301 хүнд шинжилгээ хийснээс 27 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 262 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 699 боллоо.

Улсын хэмжээнд 959 хүн ойрын хавьтлаар бүртгэгдсэн. Үүнээс 149 хүнд гурав, 433 хүнд хоёр удаа шинжилгээ хийсэн байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 699 болсноос 342 эдгэрсэн, ажиглалтад 30, ажиглалт тандалтын хугацаа дууссан 312 хүн байна.

ХӨСҮТ, Цэрийн төв эмнэлэгт 350 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг хүн байна. Энэ хүн амьсгалын аппаратад байна. Хүнд гурав, хүндэвтэр 56, хөнгөн 291 хүн байна. Цэрийн төв эмнэлэгт 95 хүн эмчлүүлж байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн