Өнгөрсөн 24 цагт согтуугаар 17 хүн автомашин жолоодож, 112 иргэн эрүүлжүүлэгдлээ

2020-11-25 11:201min0
police

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр 736 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлага мэдээллийг задалж үзвэл, согтуугаар автомашин жолоодсон 17, эрүүлжүүлсэн 112, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явч танхайрсан 44, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 40 зэрэг зөрчлийн шинжтэй хэрэг гарчээ.

Хүний биед халдсан 12 гэмт хэрэг гарч, найман хүн гэмтсэн байна. Мөн бусдын эд зүйлийг хулгайлсан 5 гэмт хэрэг тус тус гарчээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57 ирсэн нь өмнөх өдрийнхөөс нэг дуудлагаар нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй