Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 3301 хүнд шинжилгээ хийснээс 27 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 262 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 699 боллоо.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 6 шинэ тохиолдол илэрлээ
–Сэлэнгэ аймгийн голомтод 20 шинэ тохиолдол илэрлээ
–Дорноговь аймгийн Айраг суманд 1 тохиолдол илэрлээ
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 60 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 144 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 20 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 17 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 18 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт 3 байна.
Шинэ тохиолдлуудыг задалбал:
-Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс ажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус илэрсэн 6 иргэн бүгд ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байжээ.
-Дорноговь аймгийн Айраг суманд нэг хүн халдвар авсан байна.
Л.Баяр