Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 11 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Орхон-Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн