КОВИД-19 өвчлөлийг үүсгэдэг “SARS CoV-2“ вирүс хэрхэн халддаг тухай одоогийн ойлголт нь ижил төстэй коронавирүсийн талаар мэддэг зүйл дээр суурилж байна. КОВИД-19 нь шинэ өвчин тул уг өвчний талаарх ойлголт бүрэн биш байгаа ба энэ өвчин цаашдаа хэр их тархах, хэр их хор нөлөө авчрах нь тодорхойгүй байна.
Хүнээс хүнд халддаг
Короновирүсүүд нь бүлэг вирүс бөгөөд уг SARS CoV-2 вирүсийг сарьсан багваахайнаас дундын амьтнаар дамжин хүнд халдварласан гэж үзэж байна. Уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.
Ойрхон байгаа хүмүүсийн хооронд халдвар тархдаг буюу энэ вирүс нь 1.8 аас 2.0 метрийн зайд халдварлах боломжтой гэж үздэг.
Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиалгах эсвэл найтаах үед вирүстэй шүлсээр.
Вирүс нь бие дааж амьдрах чадваргүй учир заавал хүн болон амьтны эстэй хамт өөрөөр хэлбэл шүлс нус цэрэн дэх эсүүдтэй хамт дээрх шүүрлүүдээр дамжин халдварлана. Ялангуяа дуслаар (droplet) дамжих тохиолдолд амьсгал болон ханиах найтаах үед шүүрэлтэй хамт ширээ болон бусад гадаргуу дээр унаж улмаар гар бохирдож гараа угаагаагүй үедээ хамар нүдэндээ хүрэхэд халдварладаг. Улмаар амьсгалаар уушгинд хүрч үрэвсүүлэх магадлалтай.
Халдвартай гадаргуу эсвэл халдвартай эд зүйлстэй харилцах үед халдвар тарах боломжтой.
КОВИД-19-ийн үүсгэгч вирүстэй гадаргуу эсвэл эд зүйлстэй харьцах үед уг вирүстэй гараараа ам, хамар эсвэл нүдэндээ хүрснээр халдвар авах боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь вирүсийн халдвар тарах гол арга биш гэж үзэж байгаа болно.
Өвчний шинж тэмдэг илрээгүй хүн вирүсийн халдвар тараах боломжтой юу?
Халдвар авч өвчилсөн хүмүүс шинж тэмдэг үзүүлж байгаа үедээ (өвчин нь хамгийн хүнд үедээ) халдвар хамгийн их тараадаг гэж үздэг.
Бүх халдварт өвчин эхлэхдээ далд хэлбэрээр эхлэдэг (далд үе). Зарим халдварын хувьд далд үе нь бусад үеэсээ илүү халдвартай байдаг. (Халдварт өвчин нь далд үе, урьдал үе, ид үе, эдгэрэлтийн үе гэсэн үечлэлтэй явагддаг)
Халдвар авсан хүмүүст өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах боломжтой; энэ шинэ коронавирүсийн үед ийм тохиолдолууд бас мэдээлэгдэж байгаа боловч энэ нь халдвар тархах гол зам биш юм.
Энэ вирүс хэр их халдвартай вэ?
Вирүс болгоны хүнээс хүнд халдварлах чадвар нь ялгаатай байдаг. Зарим вирүс халдварлах чадвар маш өндөр байдаг (тухайлбал улаанбурхан), харин зарим вирүсүүдийн хүвьд халдварлах чадвар нь бага байдаг. Өөр нэг хүчин зүйл бол тархалт олон үе дамжин үргэлжилж байгаа эсэх (тархалт тогтвортой байх) юм. КОВИД-19-ийг үүсгэдэг вирүс нь зарим нөлөөлөлд өртсөн газарзүйн бүс нутгийн олон нийтийн дунд амархан, тогтвортой тархдаг (“олон нийтийн дундах тархалт”) бололтой харагдаж байна. Олон нийтийн дундах тархалт гэдэг нь тухайн газарт вирүсийн халдвар тархсан, тэр дундаа хэрхэн, хаанаас халдвар авсанаа мэдэхгүй байгаа хүмүүсийг хэлдэг.
Эх сурвалж: Ономсан