Шинэ жилээр гадаадын орнууд гэртээ амьд гацуур авчирч засдаг. Энэ шилмүүст мод коронавирус, улирлын ханиад томуунаас урьдчилан сэргийлэх муугүй эд байж магадгүй гэж эмч нар таамаглаж байна. Уг мод гэрт байснаар халдваргүйжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, агаарын цэвэршүүлдэг байна. Модны шилмүүс бол сайн халдваргүйжүүлэгч, хүчилтөрөгчөөр хангагч, дээр нь гэрт таатай үнэрт оруулагч юм.
Энэхүү мод нь фитонцид агуулдаг нь байгалийн хүчтэй халдваргүйжүүлэгч гэнэ.
Фитонцидын молекулууд агаарт дэгдэж, вирусийг өөртөө наалдуулаад бөөгнөрч, шалан дээр буудаг аж.
Шилмүүст модны маргахын аргагүй бас нэг давуу тал нь тааламжтай үнэр. Сэтгэл санааг сэргээж, өвчтэй хүмүүсийг түргэн эдгэрэхэд нөлөөлдөг.
Үүнээс өмнөхөн хиймэл гацуур экологийг хамгаалдаг уу гэж шинжээчид тооцоолсон юм. Гэтэл нэг модыг дор хаяж 20 жил ашиглахад л экологид үр дүн гарна гэжээ. Харин үүнээс бага хугацаанд бол экологид ашигтай гэж гардаггүй байна.