Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хойшлуулах шийдвэр Засгийн газраас гаргасан билээ. Иймд иргэний цахимаар хүсэлтээ өгсөн өдрөөс банк зээлийн үндсэн төлөлтийг хүүгийн хамт хойшлуулах үүрэг хүлээж буй юм.
Энэ талаар албаны хүн “Банкнаас цахимаар хүсэлтийг авснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тул гарын үсэг зуруулж, нотариатаар баталгажуулах шаардлагыг тавина. Үүнийг зарим хүмүүс гэрээг баталгаажуулснаар зээл хойшлогдох юм байна гэж ташаа ойлгож байна.
Тиймээс иргэн та цахимаар хүсэлтээ өгсөн л бол зээлээ хойшлууллаа гэсэн үг. Баталгаажуулалтыг харин хөл хорио суларч банкиндаа очих боломжтой болсон үедээ гүйцэтгэнэ. Зээл хойшлуулах хугацааг нэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл заасан байгаа.
Үүнээс хойш хүсэлт авахгүй тул хэрэв хүсэлт өгөөгүй хэрнээ зээлээ төлөхгүй бол гэрээ зөрчсөн эрсдэлд орно. Мөн хүсэлтийг нэг удаа авна гэдэг нь хойшлуулах хугацаагаа эхний хүсэлтээрээ тодорхой шийдсэн байх бөгөөд дахин өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулсан.