Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 4335 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс дотоодоо алдсан тохиолдол 235 болж, нийт батлагдсан тохиолдол 672 боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 54 халдварын тохиолдол батлагдаад байгаа. Үүнээс нийслэлийн долоон дүүрэг 16-н хороонд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Халдвар гарсан дүүрэг, хороо:
– БЗД-ийн 4, 10 дугаар хороо /17 тохиолдол/
– СБД-ийн 13, 16, 18 дугаар хороо /11 тохиолдол/
– БГД-ийн 1, 4, 6, 18 дугаар хороо
– СХД-ийн 7, 19 дүгээр хороо /11 тохиолдол/
– ХУД-ийн 10, 16, 21 дүгээр хороо /5 тохиолдол/
– Багануур дүүргийн 4 дүгээр хороо /1/
– ЧД-ийн 19 дүгээр хороонд /9 тохиолдол/ амьдардаг, ажилладаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна.
Гэхдээ тухайн иргэдийн гэрийн хаяг нь тухайн дүүрэгт байгаа хэдий ч үзвэр үзсэн, караокед орсон, батлагдсан тохиолдолтой хамт хооллосон, мөн мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн гэх мэт хүмүүс халдвар авсан гэдгийг тотгон хэлсэн юм.
Л.Баяр