Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өчигдрийн /11.23/ сорьцод нийт 32 хариу эерэг гарсны 3 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Үүнээс: Улаанбаатарын голомтод гурван хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 54 боллоо.
Шинээр илэрсэн нэг дэх батлагдсан тохиолдол нь Буянт-Ухаа хороололд амьдардаг бөгөөд өмнөх батлагдсан тохиолдолтой харьцаж, хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна. Хоёр дахь батлагдсан тохиолдол нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч юм байна. Энэ төмөр замын халдвар авсан хүнд үйлчилсэн хүн байжээ. Гурав дахь нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-Ухаа хорооллын иргэн юм байна. Тус гурван тохиолдлын ойрын хавьтал 111 хүн, хоёрдогч хавьтал 176, нийтдээ 278 хүний шуурхай тогтоож, тусгаарласан байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Л.Баяр