Австралийн агаарын тээврийн Qantas Airlines агаарын тээврийн компанийн тэргүүн Алан Жойс ирээдүйд улс хооронд аялах хүсэлтэй хүмүүст коронавирусийн эсэрг тарилга хийлгэсэн тухай лавлагаа зайлшгүйхэрэгтэй болно гэж үзэж байна. Энэ бодлогыг Qantas өөрсөд дээрээ хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд ийм шаардлага тавих цорын ганц байгууллага биш байна гэж үзжээ.

“Бид зорчигчдод үйлчлэх журамдаа өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа. Тухайлбал, олон улсын нислэгийн зорчигчдод бид онгоцоны суухын өмнө тарилга хийлгэхийг хүснэ” хэмээн мэдэгджээ.

Энэ бол агаарын тээврийн томоохон компаниуд дундаас хийсэн анхны ийм мэдэгдэл аж.

ИАТА агаарын тээврийн холбооны эрүүл мэндийн зөвлөх Дэвид Пауэлл ч ирээдүйд зөвхөн агаарын тээврийн компаниас гадна улс орнуудын Засгийн газар ч ийм тодорхойлолт шаарддаг болно гэж даваа гарагт мэдэгдсэн юм.

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд эм зүйн хэд хэдэн компани үр дүнтэй вакцинаа бүтээсэн тухай гайхалтай сайхан мэдээ дуулгасан билээ.

Pfizer Medical компани л гэхэд шинэ оноос өмнө 50 сая тун вакцин нийлүүлнэ гэж байсан юм. Туршилт Аргентин, Бразил, Герман, АНУ, Турк, ӨАБНУ гэсэн зургаан улсад явагдсан учраас эдгээр улсад тус бүр 4 сая хүн тарилга хийлгэх эрхтэй болж байна.

Э.МАРТ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн