Хөл хорионы энэ үед иргэдэд санхүүгийн хүндрэл тулгарч байна. Иймд, Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг энэ онцгой үед тухайн иргэний зээлийн данс руу шууд таталгүйгээр, үлдээх боломжгүй юу гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар дараах хариултыг өглөө.
Энэ асуудал өнөөдрөөс эхлэн цаашид гарахгүй, Монголбанкны удирдлага, ХААН банк, Төрийн банкинд энэ асуудлаар чиглэл өгсөн. Банкны удирдлагуудын хэлж буйгаар зарим иргэн Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбочихсон байна. Ингэжж холбосон хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгө нь оронгуутаа автоматаар зээлийн данс руу нь шилжсэн тохиолдол гарсан байна билээ.