Энхсаран сувилал халдвар, хамгааллын дэглэм зөрчсөнөөс болж Монгол Улс дотооддоо халдвар алдаад байгаа бөгөөд хариуцлага хэрхэн тооцох тухай асуултад хариулт эрсээр өнөөдрийг хүрсэн. Албаныхан өмнө нь хариуцлага тооцох асуудлыг ярина, гэхдээ одоо энэ тухай ярих болоогүй байна гэх тайлбарыг өгч байсан юм.
Харин өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Энхсаран сувилалтай холбоотой, тэнд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох тухай асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Энхсаран сувиллын халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлаар Эрүүл мэндийн яам болон иргэд нийлсэн 10 гаруй хүнд холбогдох Эрүүгийн хэрэг үүсч байна. Энхсаран сувилалд бөөндөө сууж лайв хийсэн, халдвар хамгаалал алдсан, гаднаас бараа оруулж тусгаарлалтад байсан иргэдэд зарсан зэрэг маш олон асуудал шалгагдаж тодорхой болсон. Маргааш Эрүүгийн хэргийн дугаар авахаар нь хэрэгт татагдан шалгагдах 10 гаруй хүнээс мэдүүлэг, тайлбар авна” хэмээв.
Н.БАТАА