Сэлэнгэ нийт 98 тохиолдол батлагдсан. Тодруулбал, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 Сүхбаатар суманд 93 тохиолдол батлагдсан. 11-р сарын 22-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 21564 иргэнд, PCR шинжилгээг 644 хүнд хийлээ. Одоогоор тусгаарлалтын 17 байранд 273 иргэн байна. Улаанбаатараас түргэвчилсэн оношлуур 10 мянган ширхгийг дахин татан авчирна гэж Аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ.
Мөн тус суманд коронавирусийн халдвар илэрсэн Сүхбаатар сумын иргэн А… шинж тэмдэггүй байх үедээ шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан байна. Харин түүнийг тусгаарласнаас хойш дөрвөн хоногийн дараа гэр бүлийн хүний шинжилгээ мөн эерэг гарсан. Тиймээс иргэд шинжилгээг гэр бүлээрээ хийлгэх шаардлагатай байгаа талаар онцлон хэллээ.
Л.Баяр