Бүх нитийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор банк санхүүгийн салбарын байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үйлчлэхгүй байсан билээ. Тэгвэл Төрийн банк, “Хаан банк”, “Хас банк” өнөөдрөөс салбаруудаа нээж, иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Энэ удаа салбараа нээж байгаа нь үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа хэрэг биш, тэтгэвэр болон халамжийн мөнгөө авах боломжгүй /картгүй, интернэт банкгүй/ иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм байна. Тиймээс зайнаас үйлчилгээ авах боломжтой иргэдэд үйлчлэхгүй болохыг банкны зүгээс иргэдэд хатуу анхааруулж байгаа юм. Мөн өнөө, маргааш зорилтот бүлэгтээ үйлчлэх зорилгоор нээж байгаа бөгөөд цаашид ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Тухайлбал, “Хас банк” зөвхөн өнөө, маргааш хоёр /23, 24-ний өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд/ ажиллана. Мөн одоогоор дээр нэр дурдсанаас бусад банкууд салбаруудаа нээсэн гэсэн мэдээлэл алга. Тиймээс үйлчлүүлдэг банктайгаа утсаар холбогдож лавлаж байж очихыг иргэдэдээ зөвлөё.
ХААН банк 09.00-16.00 цаг
ХАС банк 09.00-17.00 цаг
Төрийн банк 08.00-18.00 цаг хүртэл тус тус ажиллахаа мэдэгджээ.