Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авлаа. Энэ нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болж байна. Энэ нь өнгөрсөн өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо.
Тодруулбал:
Эдгэрэлсэн- 337
Эмчлэгдэж байгаа- 264
Нутаг буцсан- 7 хүн байна.
Нийслэл хот болон таван аймагт кластер хэлбэрээр бүртгэгдэн гарч байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байлаа гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Л.Баяр