Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 21-ны 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш нийтдээ 1305 шинжилгээ хийлээ. Үүнээс 26 шинэ халдвар нэмэгдэж, нийт халдварын тохиолдол 608 боллоо. Шинжилгээ авах 18 цэгт 41822 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдсан байна.
Эерэг гарсан шинэ тохиолдлууд :
-Улаанбаатар хотын голомтод 2 хүнээс коронавирус илэрлээ.
-Сэлэнгэ аймгийн голомтод 19 хүнээс коронавирус илэрлээ.
-Дархан-Уул аймгийн голомтод 4 хүнээс коронавирус илэрлээ.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 40 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 77 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 20 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 17 хэвээрээ байна.
-Дорноговь аймгийн 17 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 608 болсноос 337 нь эдгэрч, 7 хүн нутаг буцаж, ХӨСҮТ-д 264 хүнд эмчлэгдэж байна.
Л.Баяр