“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын 812 метр авто замын тохижилтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.
Хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласны үр дүнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.
Уг тохижилтын ажлын хүрээнд 191 машины багтаамжтай авто зогсоол, 5825м квадрат талбай бүхий зүлэг, 1220м урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7м квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгдсэн юм.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн 300 метр урттай 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.