Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 19-нд өглөө 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш нийтдээ 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол 557 боллоо.
Эерэг гарсан шинжилгээ:
–Сэлэнгэ аймгийн голомтод 2 тохиолдол нэмэгдсэн байна.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалж хэлбэл:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 33 байна
–Сэлэнгэ аймгийн голомтын нийт 53 тохиолдол байна
–Дархан-Уул аймгийн голомт нийт 16 тохиолдол байна
–Орхон аймгийн голомт 13 хэвээрээ байна
-Дорноговь аймгийн 6 тохиолдол байна
-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна
Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 122 болж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 557 боллоо.
Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтал байна. Харин тухайн голомтоос гурван хүн караокед орсноос үүдэн тэнд хамт байсан зургаан хүн өвчлөөд ,цаашаа гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орон сууцны орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Л.Баяр