ЗТХЯ-наас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар, Франкфурт-Улаанбаатар, Улаанбаатар-Франкфуртын чиглэлд карго нислэг үйлдэж, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн, эмнэлгийн бараа материал тээвэрлээд байна. Мөн УБТЗ төмөр замаар гурил, улаан буудай, хивэг, хүнсний бүтээгдэхүүн зэрэг 16 тонн ачаа тээвэрлэв.
Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 3351 тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэлт, хяналтын дор хэвийн зорчжээ.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зам, тээврийн салбарын бүх байгууллага ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудыг тогтмол ариутган, халдваргүйжүүлж байна.